
Анхан шатны багц
Анхан шатны багц нь мөнгөө хаашаа зарцуулж байгаагаа ойлгож, хэрэглээгээ хянаж, төсөвлөлт болон хуримтлалын дадлаа эхнээс нь зөв бий болгоход зориулсан иж бүрэн багц. Мөнгөө төлөвлөх үйл явцыг илүү хялбар, сонирхолтой, “амттай” болгоход хэрэгтэй үндсэн хэрэгслүүд нэг дор багтсан.
94,000₮79,000₮Үлдэгдэл: 6 ширхэг
Мөнгө хуваарилах хавтастай дэвтэр — өнгө: Цэнхэр
Улаанбаатар хотод 24–48 цагт хүргэнэ. Орон нутагт унаанд тавьж илгээнэ. Дижитал бүтээгдэхүүн имэйлээр очно.
Тайлбар
Санхүүгээ цэгцлэхийн тулд хамгийн түрүүнд их мөнгөтэй болох биш, байгаа орлогоо хаашаа чиглүүлж байгаагаа мэддэг болох нь чухал. Анхан шатны багц нь орлого, зарлагаа төлөвлөхөөс эхлээд мөнгөө зориулалтаар нь ангилах, хэрэглээгээ хянах, хуримтлалын зорилго тавих хүртэлх үйл явцыг нэг системээр хэрэгжүүлэхэд зориулагдсан. Үндсэн дэвтрээрээ санхүүгийнхээ ерөнхий төлөвлөгөө, зарлага, хуримтлалаа хөтөлж, хавтастай дэвтрээрээ өдөр тутмын төсвөө ангилан удирдана. Харин хуримтлалын даалгавруудаа ашиглан өөрийн хүсэл, зорилгод зориулсан мөнгөө бага багаар цуглуулах боломжтой. Хамгийн гол нь санхүүгээ хянахыг өөрийгөө хэт хязгаарлах зүйл биш, харин хөдөлмөрлөж олсон орлогоо өөрт үнэ цэнтэй зүйлс болон хүсэж буй ирээдүйдээ зориулах дадал болгон хэвшүүлэхэд тусална.
Хэнд тохирох вэ?
- Анхан шатны багц нь “Амттай хуримтлал”-ын аргыг анх удаа хэрэгжүүлж эхлэх гэж байгаа, орлого зарлагаа цэгцэлж хэрэглээгээ хянахыг хүсэж байгаа хүмүүст тохиромжтой.
- Мөн зээлүүдээ төлөвлөгөөтэйгээр хурдан төлж дуусгах, хэрэггүй зардлаа багасгах, мөнгөө зориулалтаар нь хуваарилж сурах, хуримтлалын дадалтай болохыг хүсэж байгаа бол энэ багцаас эхлэх боломжтой.
Хэрэглэх заавар
1. Үндсэн дэвтрээсээ эхэлнэ. Орлого, тогтмол төлбөр, зээл болон бусад зарлагаа бичиж, одоогийн санхүүгийн нөхцөлөө тодорхой болгоно. 2. Сарын төсвөө гаргана. Орлогоо хэрэгцээ, төлбөр, зээл, хуримтлал зэрэг зориулалтаар урьдчилан хуваарилна. 3. Хавтаснуудаа ангилна. Хоол, унаа, хувийн хэрэглээ гэх мэт өөрт хэрэгтэй ангиллуудаа сонгон стикерээр нэрлэж, төлөвлөсөн мөнгөө тус бүрд нь хийнэ. 4. Зардлаа зориулалтын хавтаснаас гаргана. Ингэснээр тухайн ангилалд хэдий хэмжээний мөнгө үлдсэнийг шууд харах боломжтой. 5. Хуримтлалын зорилгоо сонгоно. Өөрийн боломжид тохирсон хуримтлалын даалгавраас сонгож, мөнгө хийх бүрдээ ахицаа тэмдэглэнэ. 6. Тогтмол хянана. Долоо хоног болон сарын төгсгөлд зарцуулалтаа эргэн харж, дараагийн төсөвтөө шаардлагатай өөрчлөлтийг хийнэ. Багцтай хамт дагалдах үнэгүй сургалтаа үзээд алхам бүрийг дарааллаар нь хэрэгжүүлбэл, бүх хэрэгслийг хэрхэн өөрийн орлого, амьдралын хэв маягт тохируулан ашиглахыг илүү ойлгомжтой сурах боломжтой.
