
Хавтасны даалгавар
Хуримтлалыг илүү сонирхолтой, нүдэнд харагдахуйц болгох 12 төрлийн дахин ашиглах боломжтой challenge. Өөрийн зорилго, орлого, боломждоо тохирох даалгавраа сонгон мөнгөө бага багаар хуримтлуулж, дүрс бүрийг будаж эсвэл тэмдэглэн ахицаа харах боломжтой.
39,900₮Үлдэгдэл: 4 ширхэг
Улаанбаатар хотод 24–48 цагт хүргэнэ. Орон нутагт унаанд тавьж илгээнэ. Дижитал бүтээгдэхүүн имэйлээр очно.
Тайлбар
Хуримтлал эхлүүлэхэд хамгийн хэцүү зүйл нь “хаанаас эхлэх вэ?”, “хэдийг хийх вэ?” гэдгээ шийдэх байдаг. Хавтасны даалгавар нь үүнийг илүү энгийн, тоглоом шиг, урамтай болгоход зориулагдсан. Багцад өөр өөр зорилго, мөнгөн дүн, хугацаатай 12 төрлийн хуримтлалын challenge багтсан. Та өөрийн орлого, тухайн үеийн санхүүгийн боломж болон хүссэн зорилгодоо тохирох нэг даалгавраа сонгоод эхэлнэ. Хуримтлал хийх бүрдээ тухайн дүрсээ будаж эсвэл тэмдэглэснээр хэдийг хийсэн, хэд үлдсэнийг нүдээрээ харж чадна. Даалгавруудыг ламинатласан тул арчиж цэвэрлээд дахин ашиглах боломжтой. Хавтастай мөнгө хуваарилах дэвтэртэй хамт ашиглавал тухайн challenge-д зориулсан мөнгөө тусдаа хавтаст хийж, хуримтлалаа илүү эмх цэгцтэй удирдах боломжтой.
Хэнд тохирох вэ?
- * Хуримтлуулахыг хүсдэг ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа
- * Эхэлсэн хуримтлалаа тогтмол үргэлжлүүлэхэд хэцүү байдаг
- * Дансандаа зүгээр мөнгө хийхээс илүү ахицаа нүдээрээ харах дуртай
- * Тодорхой зорилго бүртээ тусдаа хуримтлал үүсгэхийг хүсдэг
- * Бага дүнгээс эхлээд хуримтлалын дадал бий болгохыг хүсдэг
- * Хавтастай мөнгө хуваарилах дэвтэр ашигладаг эсвэл эхлүүлэх гэж байгаа хүмүүст тохиромжтой.
Хэрэглэх заавар
1. Эхлээд юунд зориулж хуримтлуулах гэж байгаагаа сонгоно. 2. 12 даалгавраас өөрийн зорилго болон санхүүгийн боломжид тохирох challenge-аа сонгоно. 3. Дүрс бүрт тохирох мөнгөн дүнг хуримтлуулна. 4. Мөнгө хийсэн бүрдээ тухайн дүрсээ будаж эсвэл тэмдэглэнэ. 5. Хуримтлуулсан мөнгөө тусдаа дансанд эсвэл хавтастай мөнгө хуваарилах дэвтэртээ хадгална. 6. Бүх дүрсээ дуусгахад тухайн challenge-ийн зорилтот хуримтлал бүрдэнэ. 7. Даалгавраа дуусгасны дараа арчиж цэвэрлээд дараагийн зорилгодоо дахин ашиглаж болно.
Санал болгох

