Томчуудын багц
Дэвтэр

Томчуудын багц

Томчуудын багц нь **20 гаруй төрлийн хуримтлалын даалгавартай Томчуудын дэвтэр** болон хуримтлалыг илүү сонирхолтой, бодитоор хэрэгжүүлэх 100 дугтуйн хайрцагийг нэг дор багтаасан.

60,000₮55,000₮Үлдэгдэл: 4 ширхэг

100 дугтуйн хайрцаг — өнгө: Улбар шар

1

Багцад багтсан бүтээгдэхүүн

Багцад багтсан зүйлс

  • 1. Томчуудын хуримтлалын дэвтэр
  • 20+ төрлийн өөр өөр хуримтлалын даалгавартай. Та өөрийн орлого, зорилго болон тухайн үеийн санхүүгийн боломждоо тохирсон даалгавраа сонгон биелүүлнэ.
  • Даалгавар бүр тодорхой зорилтот дүнтэй тул мөнгө хуримтлуулах бүрдээ дүрсээ будаж, тэмдэглэн явснаар хуримтлал хэрхэн нэмэгдэж байгааг бодитоор харах боломжтой.
  • 2. 100 дугтуйн хуримтлалын хайрцаг
  • 1–100 хүртэл дугаарласан 100 ширхэг дугтуй болон хадгалах хайрцагтай.
  • Өөрийн сонгосон дугтуйн дугаарт тохирох дүнгээр мөнгөө хийж, дугтуйнуудаа нэг нэгээр нь дүүргэнэ. Заавал өдөр бүр эсвэл дарааллаар хийх шаардлагагүй бөгөөд өөрийн орлого, боломжид тохируулан хуримтлуулах хэмнэлээ сонгож болно.
  • 100 дугтуйн challenge зэрэг хуримтлалын аргыг өөрийн төсөвт тааруулан хугацаа болон дүнг өөрчилж хэрэгжүүлэх боломжтой.

Улаанбаатар хотод 24–48 цагт хүргэнэ. Орон нутагт унаанд тавьж илгээнэ. Дижитал бүтээгдэхүүн имэйлээр очно.

Тайлбар

Нэг хэвийн аргаар мөнгө хадгалахын оронд өөрийн орлого, боломж, зорилгод тохирсон хуримтлалын даалгавраа сонгон хэрэгжүүлж болох бөгөөд хуримтлуулж буй явцаа нүдээрээ харж, нэг нэгээр нь биелүүлэн явах боломжтой. Хамгийн гол нь их мөнгөнөөс эхлэх шаардлагагүй. Өөрийн боломжид тохирсон хэмжээнээс эхэлж, хуримтлуулах үйлдлийг тогтмол дадал болгоход зориулагдсан багц юм.

Хэнд тохирох вэ?

  • Өмнө нь хуримтлуулах гэж олон удаа эхэлсэн ч тогтмол үргэлжлүүлж чадаагүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа, өөрийн орлогод тохирсон энгийн хуримтлалын аргатай болохыг хүсэж буй хүмүүст тохиромжтой.
  • Мөн зүгээр дансандаа мөнгө хийхээс илүү хуримтлуулж буй явцаа харж, даалгавар биелүүлэх байдлаар сонирхолтой болгох нь илүү урам өгдөг хүмүүст зориулсан.
  • Тодорхой худалдан авалт, аялал, онцгой хэрэгцээ, нөөц мөнгө зэрэг өөрийн зорилгод зориулан тусдаа хуримтлал үүсгэхэд ч ашиглаж болно.

Хэрэглэх заавар

Эхлээд юунд зориулж хуримтлуулах гэж байгаагаа тодорхойлоод зорилтот дүнгээ сонгоно. Дараа нь Томчуудын дэвтэр дотроос өөрийн орлого болон зорилгод хамгийн тохирох хуримтлалын даалгаврыг сонгож эхлээрэй. Хуримтлал хийх бүрдээ тухайн даалгаврын дүрсийг будаж эсвэл тэмдэглэн, хуримтлуулсан мөнгөө тусдаа дансанд хадгалж болно. Эсвэл 100 дугтуйн хайрцгаа ашиглан боломжтой үедээ дугтуй сонгож, тохирох мөнгөн дүнг хийж нэг нэгээр нь дүүргэнэ. Хоёр бүтээгдэхүүнийг заавал зэрэг ашиглах шаардлагагүй. Өөрт тохирсон challenge-аа сонгон ээлжлэн ашиглаж, нэгийг дуусгасныхаа дараа дараагийн хуримтлалын зорилгоо эхлүүлж болно. Хамгийн чухал дүрэм нь их мөнгө хуримтлуулах биш — өөрийн боломжид тохирсон хэмжээгээр тогтмол үргэлжлүүлэх юм.