
Хүүхдийн багц
Хүүхдэд мөнгөө багаас нь хуримтлуулж сурах дадлыг сонирхолтой, ойлгомжтой аргаар бий болгоход зориулсан цогц багц.
60,000₮55,000₮Үлдэгдэл: 4 ширхэг
100 дугтуйн хайрцаг — өнгө: Улбар шар
Улаанбаатар хотод 24–48 цагт хүргэнэ. Орон нутагт унаанд тавьж илгээнэ. Дижитал бүтээгдэхүүн имэйлээр очно.
Тайлбар
Хүүхдийн багц нь хүүхдэд тохирсон мөнгөн дүн бүхий 20 гаруй төрлийн хуримтлалын даалгавартай Хүүхдийн дэвтэр болон хуримтлалаа бодитоор хийж, нэг нэгээр нь дүүргэх 100 дугтуйн хайрцаг-ийг нэг дор багтаасан. Хүүхэд өөрт орж ирсэн мөнгө, халаасны мөнгө болон боломждоо тохирсон даалгавраа сонгон, мөнгө хуримтлуулах бүрдээ дүрсээ будаж, дугтуйгаа дүүргэх байдлаар өөрийн ахицыг нүдээрээ харж чадна. Хамгийн гол нь их мөнгөнөөс эхлэх шаардлагагүй. Өөрт байгаа мөнгөнөөсөө бага багаар хадгалж, хүссэн зүйлдээ зориулж өөрөө хуримтлуулж сурах дадлыг бий болгоход зориулагдсан багц юм.
Хэнд тохирох вэ?
- * Тоо мэддэг, мөнгө тоолж чаддаг бүх насны хүүхдэд
- * Халаасны мөнгөнөөсөө бага багаар хуримтлуулж сурах хүүхдэд
- * Бэлгэнд болон бусад байдлаар авсан мөнгөө хадгалж сурах хүүхдэд
- * Хүссэн зүйлдээ зориулж өөрөө мөнгө цуглуулж сурах хүүхдэд
- * Мөнгөө шууд үрэхийн оронд тодорхой хэсгийг нь хадгалж хэвших хүүхдэд
- * Хүүхдэдээ мөнгөний үнэ цэнэ болон хуримтлалын дадлыг багаас нь ойлгуулахыг хүсэж буй эцэг эхчүүдэд
Хэрэглэх заавар
Эхлээд хүүхэдтэйгээ хамт юунд зориулж хуримтлуулах гэж байгаагаа ярилцаж, зорилгоо сонгоно. Дараа нь Хүүхдийн дэвтэр дотроос хүүхдийн нас, өөрт орж ирдэг мөнгө болон боломжид тохирох хуримтлалын даалгаврыг сонгоно. Мөнгө хуримтлуулах бүрдээ тохирох дүрсээ будаж эсвэл тэмдэглээд, хуримтлуулсан мөнгөө тусдаа дансанд хадгалж болно. Эсвэл 100 дугтуйн хайрцгаа ашиглан өөрийн боломжид тохирсон дугтуйгаа сонгож, мөнгөө хийж нэг нэгээр нь дүүргэнэ. Хоёр бүтээгдэхүүнийг заавал зэрэг ашиглах шаардлагагүй. Хүүхэд өөрт хамгийн сонирхолтой санагдсан аргаа сонгон ашиглаж, нэг даалгавраа дуусгасныхаа дараа дараагийн хуримтлалын зорилгоо эхлүүлж болно. Хамгийн гол нь хүүхдээс их мөнгө хуримтлуулахыг шаардах биш — өөрт байгаа мөнгөнөөсөө багахан хэсгийг тогтмол хадгалж, хүссэн зүйлдээ өөрөө хуримтлуулж чаддаг дадлыг бий болгох юм.
Санал болгох

