
Хүүхдийн дэвтэр
Хүүхдэд тохирсон мөнгөн дүн бүхий 20 гаруй төрлийн хуримтлалын даалгавартай, бага багаар мөнгөө цуглуулж, хуримтлуулах дадлыг сонирхолтой аргаар бий болгоход зориулсан дэвтэр.
15,000₮Үлдэгдэл: 5 ширхэг
Улаанбаатар хотод 24–48 цагт хүргэнэ. Орон нутагт унаанд тавьж илгээнэ. Дижитал бүтээгдэхүүн имэйлээр очно.
Тайлбар
Хүүхдийн хуримтлалын дэвтэр нь хүүхдэд мөнгө хуримтлуулахыг үүрэг мэт биш, даалгавар биелүүлж байгаа мэт сонирхолтойгоор мэдрүүлэхэд зориулагдсан. Дэвтэр дотроо хүүхдэд тохирсон үнийн дүнтэй 20 гаруй төрлийн хуримтлалын даалгавартай. Хүүхэд өөрийн халаасны мөнгө, бэлгэнд авсан мөнгө болон бусад жижиг орлогодоо тохируулан хийх боломжтой даалгавраа өөрөө сонгоно. Мөнгө хуримтлуулах бүрдээ тохирох дүрсээ будаж, даалгавраа бага багаар гүйцээснээр өөрийн хуримтлал хэрхэн нэмэгдэж байгааг нүдээрээ харж чадна. Хуримтлуулсан мөнгөө хадгаламжийн дансандаа хийх эсвэл Хавтастай мөнгө хуваарилах дэвтэртээ тусад нь хадгалж болно.
Хэнд тохирох вэ?
- * Тоо мэддэг, мөнгө тоолж чаддаг бүх насны хүүхдэд
- * Халаасны мөнгөнөөсөө бага багаар хуримтлуулж сурах хүүхдэд
- * Бэлгэнд болон бусад байдлаар авсан мөнгөө зорилготой хадгалж сурах хүүхдэд
- * Хүссэн зүйлдээ зориулж өөрөө мөнгө цуглуулж сурах хүүхдэд
- * Мөнгөө шууд үрэхийн оронд хуримтлуулах дадалтай болох хүүхдэд
- * Хүүхдэдээ мөнгөний үнэ цэнэ, хуримтлалын дадлыг багаас нь ойлгуулахыг хүсэж буй эцэг эхчүүдэд
Хэрэглэх заавар
1. Дэвтэр дотроос хүүхэд өөрийн орлого, боломжид тохирох даалгавраа сонгоно. 2. Тухайн даалгаврын дүрсэн дээр бичсэн мөнгөн дүнг хуримтлуулна. 3. Мөнгөө хийсний дараа харгалзах дүрсээ будаж эсвэл тэмдэглэнэ. 4. Хуримтлуулсан мөнгөө тусдаа данс эсвэл Хавтастай мөнгө хуваарилах дэвтэрт хадгална. 5. Бүх дүрсээ дуусгахад тухайн даалгаврын зорилтот хуримтлал бүрдэнэ. 6. Нэг даалгавраа дуусгасны дараа өөрт тохирох дараагийн даалгавраа сонгон үргэлжлүүлээрэй.Ч
Санал болгох



